ТӨВ: Ажилгүйдлийн түвшин өмнөх оныхоос 0.1 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-03 11:36:59

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар 3 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 0.5 хувьд хүрч, өмнөх оны үзүүлэлтээс 0.1 хувиар буурчээ.  

 

Аймгийн хэмжээнд 1320 шинэ ажлын байр бий болж, 542 иргэнийг байнгын ажлын байранд, 8837 иргэнийг түр ажлын байранд зуучилсан талаар аймгийн ХХҮГ-аас мэдээлэв. 

 

Энэ жил хоршоо, жижиг дунд бизнес эрхлэгч, уул уурхай, цахилгаан станцын ажлын байр нэмэгдсэн юм.

 

Мөн бизнес эрхлэгчдийг дэмжих жилийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 130 төсөлд 1183,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгожээ.

 

 

Related news