Европт сармагчны цэцэг өвчний тохиодлын тоо 16 мянгад дөхжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
СТОКХОЛМ. /RT/. Европын 38 улс орон, бүс нутагт сармагчны цэцэг өвчний 15 926 тохиолдол бүртгэгдээд байна гэж Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC) мэдээлжээ.
Хамгийн олон тохиолдол 31-40 насныхан (41 хувь), эрэгтэйчүүдийн дунд (99.1 хувь) бүртгэгджээ. Халдвар авсан хүмүүст ихэвчлэн тууралт гарах (94.8 хувь), халуурах, ядрах, булчин өвдөх, жихүүдэс хүрэх, толгой өвдөх (65 хувь) шинж тэмдэг илэрчээ.
399 хүн (5.6 хувь) эмнэлэгт хүргэгдсэнээс 150 нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан байна. Үүнээс гурван өвчтөн эрчимт эмчилгээний тасагт шилжиж, хоёр нь нас баржээ. Халдварын 41 тохиолдол нь эмнэлгийн ажилчдын дунд бүртгэгдсэн ч мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой халдварын талаар мэдээлэл ирээгүй байна.
Related news

Speaker of the National Assembly of South Korea Pays Courtesy Call on President of Mongolia
18 hours

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
4 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
7 days