ОХУ-аас нүүрс импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэллээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-08-10 09:18:28

БРЮССЕЛЬ. /AP/. Их Британи, Европын Холбоо /ЕХ/ наймдугаар сарын 10-наас буюу өнөөдрөөс ОХУ-аас нүүрс импортлохоо зогсоохоор болсон байна. 


Энэхүү арга хэмжээ нь Украин руу довтолсонтой холбогдуулан ОХУ-д авсан тав дахь багц хориг арга хэмжээний нэг бөгөөд тус улсын эдийн засагт хохирол учруулах зорилготой гэж Лондон, Брюссель өмнө нь мэдэгдсэн билээ.  


Оросоос нүүрс импортлохыг хориглохын өмнө ЕХ-ны орнууд импортоо нэмэгдүүлжээ. Түүхий эдийн худалдааны талаарх НҮБ-ын статистикийн мэдээллийн сангийн мэдээллээс эш татан “Ведомости” сонинд мэдээлснээр, энэ оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд ЕХ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар их нүүрс худалдан авсан байна.  ЕХ-нд нийлүүлсэн Оросын нүүрсний хэмжээ 3.9 дахин буюу мөнгөн дүнгээр 9.3 тэрбум ам.долларт хүрчээ. 


Гол импортлогчид нь Герман, Польш, Испани, Итали, Нидерланд улсууд байсан байна. 

Related news