БАЯН-ӨЛГИЙ: Мал аж ахуйн өвөлжилт хүндэрч болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-16 14:48:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар өвс ногооны ургалт сайнгүй, гантай байна гэсэн урьдчилсан дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргалаа.

Үүнтэй холбоотой мал аж ахуйн өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Мөн ирэх 9, 10 дугаар саруудад аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөв ажиглагдсан тул малчид өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс сайтар хангах шаардлагатай хэмээн аймгийн Онцгой байдлын газрын дарга З.Азат мэдэгдэв.

Тус аймгийн хэмжээнд 2022-2023 оны өвөл 2 сая 583 мянган толгой мал өвөлжинө гэсэн тооцоо гарчээ. Иймээс ард иргэд хадлангаа хангалттай түвшинд бэлтгэх, оторт гарах, малаа урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах, малын тоо толгойг цөөрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг арга хэмжээ авахыг тэрээр зөвлөлөө. 

Related news