БАЯН-ӨЛГИЙ: Эрүүл мэндийн үзлэг оношилгоонд орох багш нараас төлбөр авахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-17 12:07:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хамтарсан тушаалаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх нэмэлт үзлэг, оношилгоонд хамруулахаар заасан. Тус тушаалын дагуу Баян-Өлгий аймгийн багш нар энэ сарын 15-ны өдрөөс аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзлэг, оношилгоонд орж эхлээд байна.


"Холбогдох бэлтгэл ажлаа хангаж, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай гэрээ хийж байгаа. Багш нар хуваарийн дагуу үзлэг оношилгоонд орж байна. Үзлэг оношилгоонд орох багш нараас ямар нэгэн төлбөр, хураамж авахгүй. Шаардлагатай санхүүжилтийг салбарын яамнаас сургууль, цэцэрлэгийн дансанд нь шилжүүлсэн. Тэд байгуулсан гэрээний дагуу манай байгууллагад шилжүүлэх болно" гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Данабек хэлэв.

Related news