ГОВЬ-АЛТАЙ: Эмч нар дутуу нярайд зонхилон тохиолддог нүдний эмгэгийн талаар ур чадвараа дээшлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Дутуу нярайн торлогийн эмгэг, дутуу нярайн хүчилтөрөгч эмчилгээ” сэдэвт сургалтад 50 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна.
Тодруулбал, ЭХЭМҮТ ба "Орбис" ОУБ-ын хамтран зохион байгуулж буй "Дутуу нярайн ретинопати, Дутуу нярайн хүчилтөрөгч эмчилгээ, нярайд зонхилон тохиолдох нүдний эмгэг, нүдний угийн улаан рефлексийг шалгах, хүүхдийн нүдний эмгэгийн эрт илрүүлэг" ажлын байрны дадлага сургалт Алтай хотноо болж байна. Хоёр хоногийн турш үргэлжлэх энэхүү сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 50 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байгаа тухай ЭМГ-аас мэдээллээ.
Дутуу нярайд үзүүлэх тусламж үйлчилгээ, хүүхдийн нүдний цогц тусламж үйлчилгээний талаар эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадвар, хандлага, багаар ажиллах чадвар дээшилснээр сохорлоос сэргийлэх, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршиж байгаа тухай ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, зөвлөх зэргийн эмч Ч.Цэнгэлмээ онцолсон юм.
ЭХЭМҮТ нь 2014 оноос "Орбис" ОУБ-тай хамтран “Монголын орчин үеийн нүд судлалын шидэг загвар, Хүүхдийн хараа хамгаалах сүлжээ” төслийг Орхон, Өвөрхангай, Дорнод аймгийн БӨЭТ, Завхан, хөвсгөл, Баянхонгор аймгийн Нэдсэн эмнэлгүүдэд 2019-2021 онд хэрэгжүүлсэн байна. Ил төслийг энэ онд дахин үргэлжлүүлж ийнхүү Говь-Алтай аймгийн эмч, эмнэлийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлж байгаа аж.