ХОВД: Шахмал түлшний үйлдвэр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-10 17:22:43

Ховд /МОНЦАМЭ/.   Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг Ховд аймгийн Дарви сумын нутагт барьж байна.


Барилгын ажил 40 гаруй хувьтай, харин тоног төхөөрөмж угсрах ажил  нь 70 хувьтай явж байна.

 

Зэрэгцээ хоёр шугамтай. Нэг цагт тус бүр 15 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор баруун бүсийн таван аймгийн хэрэгцээг хангах аж. Мөн өвлийн улиралд утаа, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлнө. Орон нутагт 100-120 хүн байнгын ажлын байртай болох төлөвтэй. 


Тус бүтээн байгуулалтын ажлын явцтай Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ сарын 9-ний өдөр танилцжээ. 


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй тус үйлдвэрийн барилгын ажлыг "Смарт-Интерпрайз" ХХК 12.0 тэрбум төгрөг,  үйлдвэрийн тоног төхөөрөмж угсрах ажлыг “МЭЗ” ХХК 5.6 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр тус тус гүйцэтгэж байна.


Ирэх жил гэхэд айл өрхийг шахмал түлшээр бүрэн хангах боломжтой, айл өрхүүд түүхий нүүрс биш сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд шилжинэ гэж албаныхан тооцоолж байна.   


Related news