ОРХОН: Гэр хорооллын гудамжинд зөөврийн хогийн бункер байрлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-13 13:29:12
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Хот тохижуулах газар гэр хорооллын айл, өрхийн хогийг жилд таван удаа ачдаг.  Энэ нь иргэд  хогоо хашаандаа хуримтлуулж хоёр сард нэг удаа ачуулдаг гэсэн үг юм.

Иймд ачилтын хугацаа, давтамжийг нэмэгдүүлэх, тээвэрлэх менежментийг сайжруулах зорилгоор Хот тохижуулах газар хүн ам цөөтэй таван багт хог хуримтлуулах, ачиж тээвэрлэх үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд орон нутгийн төсвөөс 1.4 тэрбум төгрөгөөр 44 бункер, хог ачих 4 машин авч байгаа юм. Одоогоор 4 машин, 4 бункерийг хүлээж аваад байна. 

Эдгээр 44 бункерийг гудамжинд тогтсон өдөрт 24 цагаар байршуулж иргэд хогоо төвлөрүүлж дууссаны дараа ХТГ ачиж тээвэрлэнэ. Уг бункер нь  тус бүр 11 тоннын багтаамжтай, дөрвөн хаалгатай бөгөөд хогоо ангилж хийх зориулалттай юм.


Related news