БУЛГАН: Уулархаг нутгаар цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Ус цаг уур орчны шинжилгээний байгууллагаас ирэх амралтын өдрүүдээр сэрүүсч, уулархаг нутгаар цас орохыг анхаарууллаа.
Булган аймгийн нутгаар өнөөдөр өдөртөө үүлшиж, үдээс хойшдоо ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, агаарын температур сэрүүсч 11-16 градус дулаан байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Өнгөрсөн хоногт нутгийн төв болон
хойд хэсгээр 0.0-8.1мм бороо оржээ. Салхины хурд секундэд 2-9 метр, зарим
газраар түр зуур секундэд 10-12 метр хүрч ширүүссэн байна. Өдөртөө сэрүүсч
11-21 градус, шөнөдөө 4-8 градус дулаан хоножээ.