ГОВЬ-АЛТАЙ: ИТХ-ын наймдугаар хуралдаан эхэллээ

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-16 10:01:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан эхэллээ.

Хуралдаанд ирвэл зохих 41 төлөөлөгчөөс танхимд 30, цахимаар 4 оролцож 82.9 хувийн ирцтэй хуралдаж байна.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

1. Нэрэмжит болгох тухай /С.Аварзэдийн нэрэмжит гудамж бий болгох/

2. Нэрэмжит болгох тухай /Халиун сумын соёлын төвийг М.Цэдэндоржийн нэрэмжит болгох/

3. Говь-Алтай аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай

4. “Ундарга-Алтай” ААТҮГ-ын бүтэц, орон тоо, цалингийн жишгийг шинэчлэн батлах тухай

5. “Алтай орон сууцны корпораци” ААТҮГ-ын бүтэц, орон тоо, цалингийн жишгийг шинэчлэн батлах тухай

6. “Цахим -Алтай” арга хэмжээ батлах тухай

7. Аж ахуй нэгж, албан байгууллагуудын тарих модны хуваарь, зураглал батлах тухай

8. Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах, тайлагнах журам батлах тухай

9. Иргэнд 2023 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалт батлах тухай

10. Түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай

11. Дахин дуудлага худалдаа зохион байгуулах тухай

12. Хөрөнгө акталж, данснаас хасахыг зөвшөөрөх тухай

13. Журам батлах тухай

14. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын менежментийг сайжруулах тухай

15. Аймгийн 2022 оны төсвийн тодотгол батлах тухай асуудлаар хэлэлцэх аж.

Related news