ОРХОН: “Эрдэнэт Медикал” эмнэлгээс үзүүлэх 170 төрлийн үзлэг, үйлчилгээг даатгалд хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн
даатгалын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон албаны хүмүүс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт Медикал” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүрэг
гүйцэтгэгч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын
дарга Л.Бямбасүрэн нар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд
гарын үсэг зурлаа.
“Эрдэнэт Медикал” эмнэлгээс үзүүлэх 170 төрлийн үзлэг, үйлчилгээг худалдан авч, даатгалд хамруулах заалт бүхий энэхүү гэрээ нь ирэх гурван жилд хүчин төгөлдөр
хэрэгжих юм.
Манай улсын хэмжээнд эрүүл мэндийн 2500 орчим
байгууллага, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан
ажилладаг.