ОРХОН: Ирэх жил найман цэцэрлэгт хоёр ээлжийн багш ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-16 19:03:41
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдаанаар аймгийн хөгжлийн ирэх оны төлөвлөөг хэлэлцэн баталлаа. 2023 онд найман бүлэг, 33 зорилт бүхий 180 үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Тодруулбал, ирэх жил Ерөнхий боловсролын сургуулиудын сэтгэл зүйчийн өрөөг засварлах, шинээр найман цэцэрлэгт хоёр ээлжийн багш ажиллуулах, Залуучуудын ордныг түшиглэн Залуу зохион бүтээгчдийн төв байгуулах, нийгмийн халамжийн 72 төрлийн үйлчилгээний 80 хувийг цахимжуулах, бичил, жижиг, дунд бизнест чиглэсэн санхүүгийн, дэмжлэгийг нэмэгдүүлнэ.

Мөн агаар болон орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг 26 арга хэмжээг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Орхон аймаг, Эрдэнэт хотын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг Орхон аймаг, Эрдэнэт хотын таван жилийн үндсэн чиглэл, Орхон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулжээ.

Related news