ТӨВ: Нэгдсэн эмнэлэг алсын дуудлагын иж бүрэн түргэн тусламжийн машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-24 22:01:04

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай байсан алсын дуудлагын иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээлгэн өглөө. 


Энэхүү автомашин нь туулах чадвар, хурд хүч сайтай, дотроо зүрхний дефибриллятор, хяналтын монитор, соруулгын аппарат (отсос), хүчилтөрөгчийн баллон, тариурын болон дуслын шахуурга зэрэг нэн чухал эмнэлгийн хэрэгслүүдийг багтаасан юм. 


Аймгийн хэмжээнд 2020 онд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Алтанбулаг, Баян-Өнжүүл, Лүн, Бүрэн, Өндөрширээт, Сүмбэр суманд түргэн тусламжийн автомашиныг шийдвэрлэн, 27 сумын ЭМТ-ийн автомашины парк шинэчлэлтийн ажлыг бүрэн хийж дуусгасан гэдгийг албаныхан хэлж байна. 


Related news