Юанийн ам.доллартой харьцах ханшийг бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-09-27 10:34:05

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Ардын банк /Төв банк/ үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ /жэньминьби/ ханшийг 424 нэгжээр бууруулж, нэг ам.доллар 7.0722 юаньтай тэнцжээ. Энэ нь 2020 оны зургаадугаар сарын 30-наас хойших Хятадын валютын ам.доллартой харьцах хамгийн доод ханш болж байна. 


Юанийн ам.доллартой харьцах ханш гуравдугаар сараас суларч эхэлжээ. Тухайн үед нэг ам.доллар 6.35 орчим юаньтай тэнцэж байв. 


Есдүгээр сарын 5-нд Төв банк Хятадын банкуудын валютын нөөцийн хэмжээг даруй хоёр нэгжээр бууруулж, 6 хувь болгосон байна. Энэ хэмжээ есдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлжээ. Тавдугаар сард Хятадын Ардын банк энэ үзүүлэлтийг нэг нэгж хувиар бууруулж, 8 хувь болгож байсан байна.


2020 онд цар тахлын үед юанийн ханш хэдэн сарын турш буурсан юм. Мөн оны тавдугаар сарын 29-нд Хятадын Төв банк юанийн ханшийг 2008 оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод хэмжээнд хүргэж, нэг ам.доллар 7.1316 юаньтай тэнцжээ. Үүний дараа Хятадын үндэсний валют ам.долларын эсрэг аажмаар чангарч эхэлсэн бөгөөд 2021 онд нэг ам.доллар 6.35-6.57 юанийн түвшинд хэлбэлзсэн байна.


Related news