ОРХОН: Шинэ сургууль сурагчдаа хүлээн авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Дөрвөн жилийн өмнө эхлүүлж байсан нэгдүгээр сургуулийн өргөтгөл ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.
Нэгдүгээр сургууль нь Эрдэнэт хотын анхны сургууль бөгөөд
суралцагчдын тоо нэмэгдсэн учир 2018 онд өргөтгөх шийдвэр гарч 928 хүүхдийн
хүчин чадалтай, гурвар давхар сургуулийн барилгын ажлыг эхлүүлж байсан.
Тэгвэл өнөөдөр нээлтээ хийж 1-6 дугаар ангийн 1500 сурагч тус сургуульд сурч
эхэллээ. Сургуулийн барилгыг улсын төсвийн 5.6 тэрбум төгрөгөөр “Неман констракшн”
ХХК барьж дуусгажээ.
Шинэ сургууль нь гурван давхар, 29 анги, танхимтай, соёл урлаг, спортын заалтай юм.