ОРХОН: Урлагийн төрөлжсөн “Уран эгшиг” сургууль нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-29 16:06:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Урлагийн төрөлжсөн сургалттай “Уран эгшиг” сургууль өнөөдөр нээлтээ хийлээ. Тус сургууль үндэсний өв соёл, оюун санааны үнэт зүйлийг эрхэмлэн, сонгодог болон уламжлалт урлагийг дээдлэн бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, боловсролтой, ёс зүйтэй монгол иргэнийг бэлтгэх зорилготой юм.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, ЗГХЭГ-ын ОНЗУХ-ийн дарга П.Зоригтбаатар, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.

“Уран эгшиг” сургууль нь 1-11-р ангийн 335 сурагчтай, 52 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Хөгжим, дуу, бүжиг, жүжиг, уран зураг, дизайн, гар урлал зэрэг урлагийн төрөлжсөн 13  ангитай юм.

Уг сургуулийг нэгдүгээр сургуулийн харьяа 12 дугаар бага сургуулийг шинээр тохижуулж үйл ажиллагааг нь эхлүүлж байгаа юм. 

Related news