“Монголчууд” цувралын IV боть уншигчдын хүртээл боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2016-08-18 20:09:55

"Мон судар" хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг ”Монголчууд” түүхэн цувралын дөрөвдүгээр боть Олон улсын Монголч эрдэмтний 11-р хурлыг тохиолдуулан өнөөдөр Интерном номын дэлгүүрт нээлтээ хийлээ.

Нээлтэнд “Адмон” группын ерөнхий захирал Р.Энхбат, Дорно дахин судлалын ухааны Доктор Д.Баярсайхан, Олон улсын Монголч эрдэмтний 11-р хуралд оролцож буй эрдэмтдийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм.

“Монголчууд” цувралын эхний гурван ботид 1600-1959 оны хоорондох үйл явдлуудыг өгүүлдэг билээ. Энэ удаад XII-XVII зуун буюуХанлиг аймгуудаас дэлхийн талыг эзэлсэн эзэнт гүрэн болсон үйл явц, улмаар энэхүү эзэнт гүрэн хуваагдан салж, бууран доройтсон 500 гаруй жилийн түүхийг хамруулсан “Монголчууд Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн” номоо уншигчдын хүртээл болгож байна.

Энэхүү цуврал номын гол зорилго нь монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас өнөөг хүртэл түүнийг зургаар баяжуулан уншигчдын хүртээл болгох юм. Ингэхдээ нэгэн хэвийн түүх бичлэгээс татгалзаж хэн ч уншсан ойлгохоор энгийнээр туурвисан аж.

Мөн өмнөх цуврал номынхоо онцлогыг хадгалан түүхэн зургуудыг түлхүү ашигласан бөгөөд нийтдээ 1000 орчим түүхэн болон сэргээн зурсан зургийг оруулсан байна.

М.Дайриймаа

 

Related news