ХОВД: Дамдин Янсан бурхныг залж, аравнай өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр энэрэлийн их сан Жанарайсаг бурхны догшин дүр Дамдин Янсан бурхан залах, аравнай өргөж тахилга үйлдэх номын ёслол боллоо.
Ийнхүү
Дамдин Янсан бурхныг шинээр бүтээж, нийтийн шүтээн болгон нээх үйл ажиллагааг Наро
Банчэн хутагтийн санаачилгаар өрнүүлжээ.
Ховд
аймгийн буддын шашны хийд болох 108 суварга бүхий “Ганданпунцогчойлон хийд”-ийг түшиглэн шинэ дуган байгуулсан бөгөөд энд
Дамдин Янсан бурхны дүрийг харж, сүсэглэн залбирах боломж олгож байгаад
нутгийн лам нар талархалтай байлаа.
Мөн
цаашид Дамдин Янсан бурхны зан үйлийг судлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг орон
нутгийн лам нар хамтран хэрэгжүүлэх юм.“Ум
хрэ базар гүрдо хаянхирваа хүлү хүлү хум пад” гэх Дамдин Янсан бурхны зүрхэн тарнийг
монголчууд хурдан хүлэг мориныхоо хийморь лундааг сэргээн баясгадаг марзий буюу
гийнгоолохдоо аялгуулан дууддаг уламжлал бий.
“Дамдин
Янсан бурхан бол мал, эд баялгийг арвижуулах, хүний
сэтгэлийг ариусгаж, асрал нигүүслийг төрүүлдэг. Байгаль
дэлхий, уул ус, унаган байгалиа дээдлэн хайрлах монголчуудын зан үйлд
тохирсон, эрт үеэс шүтэж ирсэн бурхан хэмээдэг. Дамдин Янсан нь дээр оршигч ад
чөтгөр, саа, жугар дунд оршигч ад чөтгөр, зан, жалгон доор оршигч ад чөтгөр,
савдаг, лус тэргүүтнийг номхотгогчийн дээд манлай бурхан” гэж номд
тэмдэглэжээ.