Эрдэс баялгийн боловсруулалтыг олон улсын хэмжээнд хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-12 15:19:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэн энэ жил "Эрдэс баялгаас эдийн засгийн хөгжилд!" уриан дор болох гэж байна.


Тус үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо, дэмжигч байгууллагаар УУХҮЯ, АМГТГ ажиллаж, өндөр хэмжээнд зохион байгуулах аж. Хуралд эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд, төр, засгийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулиуд, ханган нийлүүлэгч нар, лабораториуд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлөөллүүд оролцох талаар зохион байгуулагчид мэдээлэв.


Хурлаар Монгол Улсын эрдэс боловсруулалтын салбарын техник, технологийн шинэчлэл, баяжуулах үйлдвэрүүдийн туршлага, ХАБ, туршилт судалгааны ажлын үр дүн, хууль эрхзүй, татвар зэрэг эрдэс боловсруулалтын салбарын асуудлыг хэлэлцэн бодит байдалд нийцсэн шийдвэр зөвлөмжийг гаргах, төр засаг, шийдвэр гаргагчдад уламжлах, улмаар хуульд нийцүүлэн тусгуулах юм.


Хоёр жил тутам зохион байгуулж ирсэн ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалтын олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэн нь энэ удаа 6 дахь удаагаа энэ сарын 21-нд болно. 

Related news