ДОРНОД: Малын гаралтай түүхий эдийг бүрэн ашиглаж, зэх зээлд нийлүүлэх шаардлагатай гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-12 17:05:03

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ өдрүүдэд Дорнод аймгийн төвд болсон "Малчдын зөвлөгөөн"-ий үеэр малчдын олонх нь малын гаралтай түүхий эдийг бүрэн ашиглаж боловсруулан зах зээлд нэвтрүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг хэлж байлаа.

Ноос ноолуурын урамшуулал, гаднаас хэрэгжүүлж буй төслөөс бага сагахан мөнгө олох зэргээс илүүтэй зах зээл хангалттай байхад арьс шир, ноос ноолуураас эхлээд малын гаралтай түүхий эдээр дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд онцгой анхаарахыг сануулж байсан юм. Түүнчлэн залуу малчдыг дэмжих, малын үүлдэр угсааг сайжруулах, бэлчээрийн асуудалд зохицуулалт хийх шаардлагатай байна гэлээ. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил завсарлаад байсан малчдын зөвлөгөөнд 300 гаруй малчин оролцож, мал аж ахуйн цаашдын хөгжил, тулгамдаж байгаа асуудлыг ийнхүү хэлэлцсэн юм.

Дорнод аймгийн хэмжээнд 6003 малчин өрх бий

Related news