Богд хааны музейн намрын нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-13 06:25:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 13-нд болох үйл явдлын тойм:


08:00 цагт: “Новотел” зочид буудалд "Хавдрын тулгамдсан асуудал-2022" хавдар судлаачдын 16 дах удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаан "Хавдрын толгой хүзүүний мэс заслын оношилгоо, эмчилгээний менежмент" сэдвээр болно. Утас: 99063902, 91113930


10.30 цагт МҮЭ-үүдийн холбооны байранд “Өргөө” амаржих газрын хууль бус хэмээн үзэж буй үйл ажиллагаатай холбоотойгоор Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлажээ.


11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд нарс модны экологийн цэвэр, утаагүй шахмал түлш хийж буй талаар Монгол, Оросын хамтарсан компаниас мэдээлнэ. Утас: 9111-1467


11.00 цагт "Мишээл экспо"-д "Экспо Монголиа-2022" техник, технологийн олон улсын үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилнэ. 


11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд УБТЗ-тай холбоотой асуудлаар “Сауд гэйт” ХХК-иас мэдээлэл хийнэ.


11.30 цагтMillennium Plaza”-д АН-ын Үндэсний бодлогын хорооны намрын анхдугаар хуралдаан болно. Утас: 9100-0017


11.40-16.00 цагт Богд хааны музейд “Хаан ордны намар-2022” нээлттэй өдрүүдийн үйл ажиллагаа эхэлнэ.


12:30 цагт: "Монгол Улс дефольт зарлах уу?" сэдвээр УИХ- ын гишүүн Т.Доржханд сэтгүүлчидтэй "Зангиагүй уулзалт" хийнэ. Утас: 11350002, 89017101

 

14:00 цагт: Кино урлагийн дээд сургуульд Ардын жүжүигчин, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн найруулагчийн 80 насны ойд зориулсан “Г.Жигжидсүрэн-кино урлагт 60 жил” эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 80252872

Related news