ОРХОН: Өвлийн спортын наадмыг зохион байгуулах сонгон шалгаруулалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-13 09:50:08
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Зөвлөлийн  хурлаар Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөр-ийн 2022 оны хэрэгжилтийн биелэлтийн талаар Биеийн тамир спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр танилцууллаа. 


Тус хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт мөнгөн өвөл 2022 аяныг зохион байгуулж, 250 гаруй тамирчныг хамруулжээ. Мөн Монголын үндэсний Цасан зам спортын холбоотой хамтран багш боловсон хүчнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, аймгийн төсвөөс 13.1 сая төгрөгийг зарцуулсан байна. 


Түүнчлэн орон нутгийн төсвөөс өвлийн спортыг хөгжүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж байгаа цанын гурван клубт 12 ширхэг цана, найман ширхэг тэшүүр хэрэглэл олгож, цанын шигшээ баг тамирчдыг бэлтгэл сургууль хийх нөхцөлөөр хангажээ. 


Өвлийн спортын наадмыг зохион байгуулах аймгийг сонгон шалгаруулдаг бөгөөд тус шалгаруултад Орхон аймаг оролцож байна. Энэ долоо хоногт улсын комисс ирж шалгаруулалтыг зохион байгуулна. Хэрэв Орхон аймаг шалгарвал өвлийн спортын наадмыг орон нутагтаа зохион байгуулах боломж бүрдэх юм.


Related news