ОРХОН: Өсвөр насныханд электрон тамхи худалдаж буй асуудалд анхаарлаа хандуулахыг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-13 10:20:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга С.Батжаргал Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад электрон тамхи худалдаж байгаа асуудалд хяналт тавих үүргийг Цагдаагийн газар, БШУГ-т өглөө.


Электрон тамхи нь зүрх судас, уушгины өвчлөлийг нэмэгдүүлж урагт нөлөөлөх, генийн өөрчлөлт үүсгэх, дотор муухайрах, бөөлжих, сэтгэл санаа тогтворгүй болгох, өөрийгөө хянах чадвараа алдах, хорт хавдар үүсгэх  сөрөг нөлөөтэй юм.


Хавдар судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн эмнэлэгт электрон тамхи их хэрэглэснээс болж уушги нь устсан, амьсгалын замын цочмог эмгэг, сүрьеэ туссан өсвөр насныхан  хандах болжээ.  


Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас электрон тамхины хор хөнөөлийн талаар удаа дараа мэдэгдэж байгаа ч өсвөр насны хүүхдүүд хэрэглэсээр байгаа юм. Иймд аймгийн Засаг дарга холбогдох байгууллагуудын удирдлагуудад дээрх асуудалд анхаарлаа хандуулахыг үүрэг болголоо.  

 

Related news