ОРХОН: Энэ онд 27 ААН “Зээлийн батлан даалтын сан”-гаар дамжуулан зээлд хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн үеэр “Зээлийн батлан даалтын сан”-ийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал “Зээлийн батлан даалтын сангийн бүтээгдэхүүн үйлчилгээ”-ний талаар танилцууллаа.
“Зээлийн батлан даалтын сан” нь барьцаа
хөрөнгийн дутагдалтай жижиг дунд үйлдвэр,
үйлчилгээ эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.
Энэ жил Орхон аймгийн 44 аж ахуй нэгж “Зээлийн батлан
даалтын сан”-гаас зээл авах хүсэлт
хүргүүлснээс 27 байгууллагад зургаан арилжааны банкаар дамжуулан зээл олгожээ. Энэ нь хангалттай тоо биш бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл
эрхлэгчид арилжааны банкны шалгуурыг давахгүй байгаа нь гол шалтгаан юм. Иймд
зээлийн батлан даалтад хамрагдах шалгуур болон тулгамдаж байгаа асуудлын талаар
мэдээлэл хийлээ.