ОРХОН: Иргэд цагийн хуваарийн дагуу спорт заалыг үнэгүй ашиглаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-18 21:42:24
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас “Эртэч Эрдэнэтчүүд” хөдөлгөөнийг энэ сарын 12-ноос дахин эхлүүллээ. Өнгөрсөн хоёрдугаар сард улсын хэмжээнд “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян өрнөж Орхон аймаг “Эртэч Эрдэнэтчүүд” хөдөлгөөнийг санаачилж 45 мянган хүнийг хамруулсан юм.

Иймд бүх нийтийн эрүүл мэндийн төлөө дахин тус хөдөлгөөнийг эрчимжүүлж,  спортын 22 заалыг иргэдэд үнэ төлбөргүйгээр ашиглуулж эхэллээ.

Тухайлбал, иргэд Баян-Өндөр сумын спорт заал, Биеийн тамир, спортын газрын А заалыг 06.30-07.30, Ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг  06.20-07.20 цагийн хооронд ашиглаж өглөөний дасгал хийж байна. Өнөөдрийн байдлаар 50 гаруй иргэн спорт заалаар үйлчлүүлж, дасгал хийжээ. 

Related news