ОРХОН: Маргад дээд сургуулийг Улаанбаатар-Эрдэм их сургуультай нэгтгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Боловсрол шинжлэх
ухааны сайдын 2022 оны А/926 дугаар тушаалаар Орхон аймагт үйл ажиллагаа явуулж
буй Маргад дээд сургуулийг Улаанбаатар -Эрдэм их сургуулийн салбар сургууль
болголоо.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар-Эрдэм
их сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл, эрдэмтдийн зөвлөлийн гишүүд, ажлын
албаныхан Маргад дээд сургуультай танилцлаа. Тус сургууль нь 28 багш 680
гаруй оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Маргад дээд сургуулийг Улаанбаатар-Эрдэм их сургуулийн салбар
сургууль болгож байгаа нь ижил хөтөлбөртэй их, дээд сургуулиудыг нэгтгэн, дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулж
шинэ технологи нэвтрүүлэхэд чиглэж байгаа ажээ.