ОРХОН: Зорилтот бүлгийн иргэдэд түлээний модыг хөнгөлөлттэй үнээр олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-18 21:53:31
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Олон хүүхэдтэй, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эцэг, эхэд түлээний модыг хөнгөлөлттэй үнээр олгоно. Нийт 14 багаас тус бүр 27 өрхийг сонгох бөгөөд ойролцоогоор 400 өрх, айл байгаа юм. Эдгээр айл өрх нэг портер модыг 350 мянган төгрөгөөр худалдаж авна. 

Модны захад портер мод 400.000-450.000 төгрөг байгаа бол Баян-Өндөр сумын ЗДТГ нэг портер модыг 350 мянган төгрөгөөр бэлтгүүлэхээр Булган аймгийн “Бүрэн хан-Баян дэлгэр” нөхөрлөлтэй гэрээ байгуулжээ. Уг гэрээний дагуу зорилтот бүлгийн иргэд Багийн ажлын албаараа дамжуулан модоо авах юм.  Модыг  ирэх оны гуравдугаар сар хүртэл олгоно. 

 

Related news