ОРХОН: “Соёлыг түгээе” аяны нээлт "Номын баяр"-аар эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-28 17:54:14
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас хоёр дахь жилдээ Соёлыг түгээе аяныг зохион байгуулж байна. Энэ жил тус аяныг Хувийн соёл-Байгууллагын соёл-Хотын соёл гэсэн уриан дор тэмдэглэж, нээлтээ номын баяраар эхлүүллээ. Номын баярыг Номын соёлт ертөнц ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Жамьян, Б.Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа, Б.Гантигмаа болон яруу найрагч Б.Галсансүх зэрэг 60 гаруй  уран бүтээлч, хэвлэн нийтлэлч, зочид хүрэлцэн ирсэн юм.

Зохиолчид Номын баяр-аар уншигч, сонсогч, үзэгчидтэйгээ уулзаж өөрсдийн гарын үсэгтэй номоо худалдахаас гадна ном унших дадал, хэвшил, мэдлэг оюун хүний амьдралыг хэрхэн өөрчилдөг талаар ахлах ангийн сурагчдад зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Тус үйл ажиллагаа Орхон аймагт хоёр өдөр үргэлжилнэ.

 


Related news