Ажилгүй иргэдийг гурван сая төгрөгөөр санхүүжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсан ''Нийтийг хамарсан ажил'' төсөлд Ерөө сумын ЗДТГ идэвхтэй оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Ерөө сумын ЗДТГ-аас ''Сэргээн босгое'', ''Буурагчин'' төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, ажил олоход хүндрэлтэй иргэд буюу гэртээ суудаг, ажил эрхэлдэггүй 30 иргэнийг оролцуулсан байна.
Тэдгээр иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 3 сая гаруй төгрөгөөр санхүүжүүлж, Ерөө сумын нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, хашаа хороо будах, хаягжуулах мод тарих зэрэг ажлуудад оролцуулжээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Comments