ГОВЬ-АЛТАЙ: “Хүүхдийн ойжуулах" төсөлд Эко клубийн сурагчид оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-02 14:56:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубийн сурагчид Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны нутагт чацарганы мод тарьжээ.


Дэлхийн 50 гаруй улсад хэрэгждэг “OISCA” олон улсын байгууллагын “Хүүхдийн ойжуулах" төслийг ГИДЦГ-ын "А" хэсгийн хамгаалалтын захиргааны санаачилгаар ийнхүү хэрэгжүүлсэн байна. Төслийг хэрэгжүүлэхдээ Эко клубийн сурагчдыг хамруулж 130 ширхэг чацарганы суулгацыг тарьж суулгажээ.


"ОИСКА Монгол" ТББ, Говь-Алтай аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Баянтоорой тосгоны ЕБС болон Эко клубийн сурагчид, ГИДЦГ-ын "А" хэсгийн хамгаалалтын захиргааны хамт олон төслийг хамтран хэрэгжүүллээ хэмээн Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаанаас танилцууллаа.


Related news