Урианхай сурын харвааны УАШТ тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-23 14:23:31

Баян-Өлгий аймагт Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ.

13 багийн 200 гаруй харваач оролцож байгаа уг тэмцээнийг Монгол Улсын мэргэн, урианхай сурын дархан мэргэн, буриад сурын мэргэн Буянт сумын харъяат Мичирийн Батгэрэлийн нэрэмжит болгон зохион байгуулж байна.
Тэмцээн багийн харваагаар эхэлсэн ба өнөөдөр орой аваргуудаа тодруулах юм. Дараа нь цуваа харвааны тэмцээн үргэлжлэн явагдана.

Ш.Айзаря

Related news