ХОВД: Зарим газраар бага зэргийн цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг танилцууллаа.
11 дүгээр сарын 9,10-ны өдөр зарим газраар бага зэргийн цас орно.
Энэ
сарын 9-нд зарим газраар салхи секундэд 10-12 метр, Алтайн салбар уулсаар
секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 3-8 метр байх
төлөвтэй.
Агаарын температурын хувьд нийт нутгаар шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө
+1-6 градус дулаан байна.
Энэ сарын 10-ны өдрөөс нийт нутгаар хүйтэрч, шөнөдөө
-13-18 градус, өдөртөө -1-6 градус хүйтэн байна гэж Ховд аймгийн Ус,
цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
16 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days