БУЛГАН: Залилангийн гэмт хэрэг 73,6 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-09 10:07:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Цагдаагийн газрын мэдээллээр энэ сарын эхний байдлаар 413 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 24,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


            Яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг 338 бүртгэгджээ. Гэмт хэргийн илрүүлэлт 49,7 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8,9 хувь өссөн байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүчиндэх, хулгайлах, мал хулгайлах гэмт хэрэг 5,9-43,2 хувь өсжээ. Залилангийн гэмт хэрэг 61 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 73,6 хувиар өссөн дүнтэй байна. Харин хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг буурсан гэж аймгийн Цагдаагийн газрын мэдээлэл судалгааны мэргэжилтэн Б.Алтанцэцэг мэдээллээ.

Related news