ОРХОН: Биеийн тамирын хичээлийн үеэр сурагчид иог, бясалгал хийж сурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-09 12:00:45
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, шинжлэх ухааны газар хамтран “Хүүхдийн хөгжил” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн зорилго нь 6-12 дугаар ангийн сурагчдад амьдралын зөв хэв маяг, дадалд сургах, хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн юм.

Төслийн хүрээнд монгол хэл, уран зохиол, биеийн тамир, зураг, технологи, хөгжмийн багш нар сурагчдад зориулж сургалт зохион байгуулна. Үүнд, гитар, юкүлэлэ хөгжим, аэробик, гимнастик, иог, балет болон хувь хүний хөгжлийн сургалт, орчин үеийн чиг хандлагад нийцсэн зураг технологийн сургалт орох юм.

Мөн сурагчид гидропоник аргаар хүнсний ногоо тариалж сурахаас гадна биеийн тамирын хичээл дээрээ иог, бясалгал хийж дадах зэрэг олон ур чадварыг эзэмших ажээ. Төсөл 2022-2023 он хүртэл хэрэгжинэ. 

 

Related news