ОРХОН: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Чанарын бодлогоо баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-11 13:54:36
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэрэгжиж буй Олон улсын Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт нутагшуулах төслийн удирдлагын сургалт, хэлэлцүүлэг боллоо. 


Хэлэлцүүлэгт Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болон 44 бүтцийн нэгжийн удирдлага оролцож, тус үйлдвэрт хийсэн Зөрүүний шинжилгээний талаарх товч мэдээлэл, Чанар, чанарын удирдлагын тогтолцооны суурь ойлголт, Дээд удирдлагын оролцоо, манлайлал болон стандартын тайлбаруудаар сургалт, илтгэл зохион байгууллаа. 


Мөн чанарын менежментийн тогтолцооны хамрах хүрээний төсөл, чанарын бодлогын төсөл, Дээд удирдлагын чанарын амлалтын тунхаг бичгийн төслийг хэлэлцэж бодлогын баримт бичгүүдэд гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Ингэснээр, Эрдэнэт үйлдвэр Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандарт нэвтрүүлж цаашид баримтлах чанарын бодлоготой болж байна. 


Монгол Улсын хэмжээнд Чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн 300 гаруй байгууллага байдаг юм.

 

 

 

Related news