БУЛГАН: Самарт яваад сураггүй болсон иргэний эрлийг үргэлжлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газар самарт явж байгаад сураггүй болсон иргэний эрлийн ажиллагааг өнөөдөр дахин эхлүүллээ гэж мэдээллээ.
Онцгой байдлын албаныхан Сэлэнгэ сумын Тариахтай багийн Цүүц гэдэг газар энэ сарын 4-ний өдөр найман хүн самарт явж байснаас тухайн өдрийн 13.00 цагийн орчим иргэн Ө сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас энэ сарын 8-ны өдөр хүлээн авчээ.
Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах
50-р анги, Сэлэнгэ сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын
Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн 33 настай, эрэгтэй Ө-г эрэн хайх
ажиллагааг Сэлэнгэ сумын Тариахтай багийн Цүүцийн зүүн салаанаас Жимстэй гэдэг
газар хүртэл 15 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр
дүнд хүрээгүй байна. Өнөөдөр эрлийг дахин үргэлжлүүлж байна.