БУЛГАН: Хадгаламжийн үлдэгдэл өмнөх жилийнхээс буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-17 14:36:39

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт нийт хадгаламжийн үлдэгдэл 80.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс хадгаламжийн үлдэгдэл 19.8 хувиар, хадгаламж эзэмшигчийн тоо 3.5 хувиар тус тус буурсан байна.

Монгол банкны мэдээгээр тус аймаг дахь арилжааны банкуудад 163.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл байгаа аж. Түүний 0.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 1.5 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Өмнөх оны мөн үеийнхээс зээлийн өрийн үлдэгдэл 11.3 хувь өсжээ. 

Related news