ГОВЬ-АЛТАЙ: Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн айл өрхүүд 24 цагийн цахилгаан эрчим хүчинд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-21 09:40:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангийн айл өрхүүд 24 цагийн цахилгаан эрчим хүчинд холбогдлоо.


Монгол орны баруун хязгаар Алтай сумын эрчим хүчний асуудал шийдэгдэж 600 кВт-ын “Алтай” нарны цахилгаан станцын үйл ажиллагаа өнгөрсөн зунаас хэвийн горимд шилжиж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж эхэлсэн. 


Тэгвэл эх орны дархан хилийн манаанд нэр төртэй үүрэг гүйцэтгэж байгаа хилийн цэргийн 0214 дугаар анги гэрэл цахилгааны дутагдалтай хүнд нөхцөл байдалд ажиллаж амьдарч байсан аж.


Энэ оны долоодугаар сард хилийн цэргийн ангиас тус аймгаас УИХ-д сонгогдсон Ш.Раднаасэд гишүүнд хүсэлт тавьсны дагуу 1,1 сая долларын төсөвт өртөгтэй 600 кВт “Алтай” нарны цахилгаан станцаас хилийн цэргийн 0214 дугаар цэргийн анги болон хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд ажиллаж, амьдарч байгаа 82 айл өрхийг 24 цагийн цахилгаан эрчим хүчинд холболоо хэмээн холбогдох албанаас мэдээлэв.


Related news