ӨМНӨГОВЬ: Англи хэлний олимпиадад 6-12 дугаар ангийн сурагчид тэргүүлэн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-22 11:52:59
Өмнөговь /МОНЦАМЭ/ Говийн бүсийн англи хэлний олимпиадыг 2022 оны 11 дүгээр сарын 19-нд Дундговь аймагт зохион байгуулсан. Олимпиадад Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн сурагчид англи хэлний мэдлэг, оюун ухаанаараа өрсөлджээ. Өмнөговь аймгаас Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1, 3-р сургууль, Цогтцэций сумын 2-р сургууль, Булган сумын сургуулийн нийт 100 гаруй сурагч амжилттай оролцоод иржээ.

Уралдаанд Даланзадгад сумын Улсын тэргүүний лаборатори 1-р сургуулийн 8а ангийн сурагч Б. Мишээл, 12а ангийн сурагч Н.Өсөхбаяр нар алтан медаль авсан бол 7а ангийн сурагч Б. Цэндсайхан мөнгөн медаль, 6а ангийн сурагч Э. Амартайван хүрэл медаль, 7а ангийн сурагч Г. Зулцэцэг, О. Номин-Эрдэнэ, 8а ангийн сурагч М.Пүрэвбат нар тусгай байруудыг эзэлж багийн нэгдсэн дүнгээрээ түрүүлж алтан цомын эзэн болсон бол Цогтцэций сумын 2-р сургууль мөнгө, хүрэл медаль тус бүр 2, тусгай байрыг 4 сурагч эзэлснээр багийн дүнгээрээ 3-р байрт орж, говийн бүсийн аймгуудыг түүчээлэн оролцож сурагчид англи хэлний мэдлэг чадвараа дүгнэн харууллаа.
Related news