ӨВӨРХАНГАЙ: 2023 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-03 12:18:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2023 оныг зорилтот жил болгон зарлахтай холбогдуулан иргэд, олон нийтээс 10 чиглэлээр 245 санал ирсэн байна. Саналыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бөгөөд хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтот жил болгох санаачилгыг аймгийн Засаг даргаас гарган ИТХ-ын хуралдаанд оруулсан юм.


“Төр засаг, аймаг, орон нутгийн зүгээс хэмнэлтийн горимд шилжиж, олон төрлийн зардлыг багасгасан. Нөгөө талаас хувь хүн, айл өрхүүдэд өрхийн орлогоо нэмэгдүүлэх, зөв зарцуулах, хэмнэж сурах дадал, хэвшлийг олгох нь чухал байна. Бүх нийтээрээ төмс, хүнсний ногоо, жимсний мод, чацарганаа тариалж сурвал эдийн засгийн маш их хэмнэлтийг өрх гэртээ үзүүлнэ. Үүнд орон нутгаас бодлогоор анхаарч, үрийн дэмжлэг үзүүлэх, нэгдсэн зоорь барих, сургалтанд хамруулах зэргээр хамтарч ажиллана” хэмээн аймгийн Засаг дарга хэллээ.

Ингээд Төлөөлөгчид санал хурааж, олонхын саналаар 2023 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарлаад байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийг чадавхижуулах, зөв дадлыг хэвшүүлэх, үүнд орон нутгаас дэмжлэг үзүүлэх нь зорилтот жилийн зорилго аж. 
Related news