ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 89.6 хувьд зудын эрсдэл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-12-13 10:07:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 1-ний байдлаар Говь-Алтай аймгийн нийт нутгийн 89.6 гаруй хувьд зудын эрсдэл их байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа. 


Тодруулбал, Говь-Алтай аймгийн 12 дугаар сарын 1-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл, нийт нутгийн 89.6 гаруй хувьд их (нэн их 17.5 хувь, их 72.1 хувь), 10.4 хувьд нь дунд зэрэг, 1 гаруй хувьд бага эрсдэлтэй гарчээ.

Говь-Алтайн аймгийн Жаргалан, Шарга, Тайшир, Бугат сумын ихэнх нутагт зуд болох нэн их эрсдэлтэй бол Хөхморьт, Баян-Уул, Төгрөг, Алтай, Есөнбулаг, Дэлгэр, Тонхил, Дарив, Халиун, Цээл, Цогт, Эрдэнэ сум их эрсдэлтэй гарчээ.


Related news