ОРХОН: Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүссэний 30 жилийн ойг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-14 17:31:30
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийн ИТХ-аас өнөөдөр хүндэтгэлийн хуралдаан зохион байгууллаа.


Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат “Орхон аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны хөгжлийн үр дүн, сургамж, сорилт” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрбээр илтгэлдээ, “Өнөөдөр аймгийн нутгийн удирдлагын шинэ тогтолцоо хоёр дахь 30 жилийнхээ хаалгыг нээж байна. Бид хоёр дахь 30 жилд нутгийн удирдлагын шинэ тогтолцоог хөгжүүлэх, төлөвшүүлэхэд ихээхэн анхаарч ажиллах болно. Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийн найм дахь удаагийн сонгуулийн бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын “Алсын хараа-2050”, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Мөн өмнөх бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлж байсан хөгжилд хөтлөх 18 дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаагаа онцлон дурдмаар байна” гэлээ.


Тус хүндэтгэлийн хуралдаанд ИТХ-ын үе үеийн удирдлагууд, төлөөлөгчид, түүний ажлын алба оролцож байна. 




Related news