ӨМНӨГОВЬ: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд шалгарсан иргэдэд батламж гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь/МОНЦАМЭ/ Орон нутгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдээ адил тэгш ажил
хөдөлмөр эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна.
Ажил хөдөлмөр эрхлэхэд тулгамддаг асуудлын
нэг бол
ажил олгогчид насны хязгаар тогтоодог
явдал юм. Тухайн асуудалтай уялдуулан 40-өөс дээш насны иргэдэд ажил хөдөлмөр эрхлэхэд
нь дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Орон нутгийн 40-өөс дээш насны өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжин орлогыг нь нэмэгдүүлж, шинээр ажлын байр бий болгох зорилгоор төсөл шалгаруулж 60 иргэнд 5 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ.
Дэмжлэг авсан иргэдээс тодруулбал, Даланзадгад сумын иргэн С.Дэлгэрбаян 25 жилийн турш оёдлын үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд өөрийн “Тост” брэндийг үүсгэн байгуулжээ. Тэрээр үндэсний хувцас болон торгомсог унтлагын хувцсыг шинэлэг загвар хийц гарган хийдэг байна. Харин 7-р багийн иргэн Ч.Мөнхбат арьс, нэхий боловсруулан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Орон нутгаас өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжсэнээр тэд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх цаашлаад ажлын байр нэмэгдүүлж ажиллах бүрэн боломж байгаагаа илэрхийллээ.
