ОРХОН: Онцгой байдлын газар жилийн ажлаа дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-20 17:22:18
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газар энэ онд хийсэн хөрөнгө оруулалт түүний үр дүнгийн талаар аймгийн удирдлагуудад танилцууллаа. Энэ онд орон нутгийн 215 сая төгрөгөөр тийрэлтэт завь, 32 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүс, аймаг орон нутгийн хэмжээнд ашиглах эрэн хайх, аврах үйл ажиллагаанд ашиглах 2022 оны нэгдүгээр сард ОХУ-д үйлдвэрлэсэн усны мотоцикл авчээ.

Мөн Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн байрлалд орон нутгийн 118 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4 замтай сургалтын цамхаг барьж,  Онцгой байдлын ерөнхий газраас автомашин дөрвийг олгосон байна. Эдгээр хөрөнгө оруулалт, тоног, төхөөрөмжийн шинэчлэлтийн хүрээнд гэнэтийн гамшиг ослын дуудлагын дагуу шуурхай ажиллаж, иргэдийн амь, эд хөрөнгийг хамгаалж чадсан байна.

Түүнчлэн Орхон аймагт 10 жилд нэг удаа зохион байгуулдаг Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болсон байна.

Орон нутгийн түвшинд гамшгийн менежментийг сайжруулах, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлжээ. Төсөлд Баян-Өндөр сумын Дэнж, Шанд,Баянцагаан Их-Залуу, Булаг, Баянбулаг гэсэн зургаан баг хамрагдаж 6000 гаруй өрхөд эрсдэлийн үнэлгээ хийжээ.  

Эдгээр мэдээллийн дараа аймгийн удирдлагууд Онцгой байдлын газрын жилийн ажлыг 98.5 хувьтай дүгнэлээ. 

Related news