ЗАВХАН: Улиастайн агаарын бохирдол хэвийн хэмжээнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-21 12:40:34

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн төв Улиастай сумын агаар бохирдуулагч гол элемент нь хүхрийн давхар исэл, том ширхэгт тоосонцор байна гэж Ус цаг уур орчин шинжилгээний газраас мэдээлэв.

Улиастай сумын агаарын чанар, төлөв байдлын судалгааг жил бүр хийдэг. Судалгаагаар агаар бохирдуулагч гол элемент нь хүхрийн давхар исэл, том ширхэгт тоосонцор байна. Ялангуяа халаалтын улиралд PM10 хувьд хүрчээ.

MNS 4585:2016 стандартаас давсан бүсүүд гэвэл Жаргалант багт 43-386 мкг/м3, Жинст багт 38-320мкг/м3, Богдын гол багт 65-258 мкг/м3, Товцог багт 76-266 мкг/м3 үүсэж байна.

Улиастай сумын 12 дугаар сарын 19-ний  14.00, 20.00 цаг, 20-ны 8.00 цагийн  агаар бохирдуулах хүхэрлэг хий, азотын давхар исэл болон PM10, PM2.5 тоосонцрын агууламжийг тодорхойлон харахад хэвийн хэмжээнд байна. MNS4585: Стандарттай харьцуулахад PM 2.5 тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM10 тоосонцрын агууламж хэвийн хэмжээнд байна гэв. 

Related news