ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн "Оны онцлох хүүхэд"-ийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-12-28 15:45:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд жил бүр хүүхдийн авьяас чадвар, давуу тал, амжилт ололт, зөв үлгэр дуурайллыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Оны онцлох хүүхэд"-ийг шалгаруулж алдаршуулдаг. 

 

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2022 онд эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэл, сурлага, урлаг спорт, хүмүүнлэг, сайн үйлс зэрэг үндэсний болон олон улсын тэмцээн, уралдаануудад амжилт гарган бусдыгаа манлайлан, үе тэнгийнхэн болон дүү нартаа үлгэр дуурайлал болсон сурагчдыг аймгийн “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарууллаа. Шилдгээр шалгарсан хүүхдүүдийг аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Алтайбаатар нар болон холбогдох албаныхан хүлээн авч уулзан, шагналыг гардууллаа.


Оны онцлох хүүхдээр:

1. Урлаг, уран бүтээл төрөлд Есөнбулаг сумын 1-р сургуулийн 11г ангийн сурагч Чүлтэмсүрэнгийн Молор-Эрдэнэ

2. Эх орны түүх, соёл, өв уламжлал төрөлд Есөнбулаг сумын 1-р сургуулийн 10в ангийн сурагч Золжаргалын Хулан

3. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд Есөнбулаг сумын 1-р сургуулийн 12в ангийн сурагч Энхболдын Цээсүрэн

4. Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс төрөлд Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 11б ангийн сурагч Мөнгөнтогоогийн Мөнхзул

5. Сурлагын амжилтаар Есөнбулаг сумын 1-р сургуулийн 11г ангийн сурагч Балбаатарын Оюу

6. Биеийн тамир, спортын төрлөөр Есөнбулаг сумын 3-р сургуулийн 11а ангийн сурагч Түвшинбаярын Дөлгөөнтуяа

7. Техник сэтгэлгээ, шинэ санаачилга төрлөөр Бигэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Батбаатарын Элбэгзаяа

8. Хүүхдийн оролцооны өөрөө удирдах багийн оны онцлох гишүүнээр Есөнбулаг сумын 1-р сургуулийн 11г ангийн сурагч Дэлгэрмаагийн Номин

9. Багийн амжилтаар Алтай сумын “Алтайн ирвэсүүд” баг тус тус шалгарав.


Мөн Есөнбулаг сумын Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Ганхөлөгийн Санчирмандах, Есөнбулаг сумын Улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн 12в ангийн сурагч Баянцогтын Орхон нарыг аймгийн “Засаг даргын Жуух бичиг”-ээр шагналаа. 

Related news