СЭЛЭНГЭ: Ирэх онд 28 төсөл, арга хэмжээг бүрэн дуусгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт нийт 96.814.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 36 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр 2023 оны улсын төсөвт тусгасан. Эдгээрээс 2023 онд 40,407.1 тэрбум төгрөгөөр санхүүжиж, 28 төсөл, арга хэмжээг бүрэн дуусгахаар баталжээ.
Сэлэнгэ аймгийн
төв Сүхбаатар сумын иргэдийн ая тух, дулаан өвөлжих үүргийг хүлээсэн “Сэлэнгэ энерго”
ОНӨААТҮГ-ын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр 1,980 тэрбум төгрөг болгон
нэмэгдүүлэн баталжээ. Тус байгууллагын улсын төсвийн татаас хөрөнгө 2022 онд
980 сая төгрөг байсан. Үүнийг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж өгчээ.
-Алтанбулаг суманд хэрэгжиж
буй "Жишиг сум" хөтөлбөрийн санхүүжилт өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд 1,601.0
тэрбум төгрөгөөр тусгагдсан байсан. Үүнийг мөн нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж
2,601.0 тэрбумаар баталжээ.
-Сайхан суманд 2021 оноос эхэлсэн Залуучуудын хөгжлийн ордны төсөвт 2022 оны 2
дугаар сарын 18-нд Барилгын хөгжлийн төвийн магадлал хийсэн. Одоо
барилгын ажил 60 хувьтай үргэлжилж байгаа ч 2023 оны төсвийн тухай хуулийн
төсөлд дээрх барилга, байгууламж тусгагдаагүй байсныг магадлал хийсэн 2,370.1
тэрбумаар.
-Мандал суманд барьж
буй Ахмадын төвийн барилгын нэмэгдсэн төсөвт өртгийг бүрэн тусгуулж, 2,207.8
төгрөгөөр тус тус төсөвт суулгажээ.
Мөн Орон нутгийн
хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын
шилжүүлэг Сэлэнгэ аймагт 16,630.7 тэрбум төгрөг байна.
Түүнчлэн Олон улсын
байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2023 онд сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох
урамшуулал Сэлэнгэ аймагт 1,102,714.3 тэрбум байгаа ажээ.