ӨВӨРХАНГАЙ: Баярын өдөр Өвөрхангай аймаг долоон хүүхдээр бүл нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-01-02 17:27:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Он солигдох өдрүүдэд Өвөрхангай аймагт нийт долоон эх төрсөн байна.


Тодруулбал, 12 дугаар сарын 31-ний өдөр аймгийн БОЭТ-д хоёр хүү, гурван охин, шинэ оны эхний өдөр нэг хүү, нэг охин төржээ.


Эх, хүүхдийн бие сайн, ямар нэг хүндрэл гараагүй байна. Баярын энэ өдрүүдэд бусад сумын эмнэлэгт эх амаржаагүй аж. 

Related news