ӨМНӨГОВЬ: Энэ онд "Автомашингүй гудамж" төслийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-03 17:11:20

Өмнөговь/МОНЦАМЭ/ Хүүхдэд ээлтэй Өмнөговь төсөл өнгөрсөн онуудад амжилттай хэрэгжсэн.


Энэ онд үргэлжлэн төслийн хүрээнд гэр хорооллын зарим гудамжинд автомашингүй хүүхдэд ээлтэй, эко ногоон орчин бүрдүүлэх төсөл хэрэгжинэ. 


Автомашингүй гудамжийг анх Даланзадгад сумын 6-р багийн нутаг дэвсгэрт багийн Засаг дарга Ц.Дэнээдорж санаачлан хэрэгжүүлж байсан бөгөөд энэ оноос өргөжүүлж аймгийн хэмжээнд жишиг болгон тохижуулах юм. 


Өмнөговь төдийгүй улс орон даяар хүүхдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх  нөхцөл байдал хомс байгаа энэ цаг үед энэхүү төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа нь ач холбогдол их байгааг иргэд хэлж байна.


Related news