ОРХОН: Хүүхдийн өвлийн спортын наадам Орхонд, зуны спортын наадам Баянхонгор аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-06 08:53:55
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт анх удаа Монголын хүүхдийн “Өвлийн спортын 7 дугаар их наадам”, “Бүх ард түмний спортын 16 дугаар наадам” ирэх сард болох гэж байна.

Энэ жил Хүүхдийн өвлийн спортын наадам Орхон аймагт, зуны спортын их наадам Баянхонгор аймагт болж байгаа нь төвлөрлийг сааруулах, бүх нийтийн биеийн тамирыг дэмжиж олон нийтийг хамруулах зорилготой юм.

Орхон аймагт өвлийн спортын наадам болохтой холбоотойгоор зам, талбайн бэлтгэл ажил 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Цэнгэлдэх хүрээлэн, Хоккейн талбайд мөсөн зам, Цанын баазад цанын гүйлтийн замуудыг бэлдэж байна. Ирэх сарын 8-13-ны өдрийн хооронд болох уг тэмцээнд 12-18 насны хүүхдүүд 333, 18-аас дээш насныхан 189 нийт 525 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэд гүйлтийн болон уулын цана, тэшүүр, сноуборд, шорт трейк, хоккей гэсэн зургаан төрөлд өрсөлдөнө.

Хоёр наадмын нээлт, хаалтыг хамтад нь тэмдэглэх бөгөөд Хүүхдийн өвлийн спортоос шалгарсан шилдэг хүүхдүүд Зүүн Азийн спортын наадамд оролцох эрхээ авах юм.

 

Related news